Batzaya – ziberg.net

Заа өнөөдөр Шинжэн дэх оффис дээрээ чухал уулзалтаа хүлээгээд сууж байна. Хятад залуусыг ажилд аваад ажлуулж үзээд тэд нарт үнэхээр атаархамаар болж байна шүү. /Өөрөө удирдаж байгаач гэсэн атаархамаар юм. 🫣🫣/ Миний Хятад хэл тийм ч сайн биш ч гэсэн ямар ч асуудалгүйгээр Хятад компаниудтай ойлголцоод ажил хэргээ явуулж байгаадаа жаахан урамтай байгаа. 😊😊 Хятад орон, Хятад компаниуд үнэхээр эрс өөр юм. Тэднийг харахаар бид ямар их хоцроо вээ гэж өөрийн эрхгүй дуу алдаж байнадаа. Хятад залуусыг ажилд аваад тэднээс анзаарсан зүйлсээс цухас дурьдах юм бол. – Цаг баримтлана гэж дээд зэргийн – Хариуцсан ажлаа ямар ч хэл амгүй гүйцэтгэнэ. – Технологийн программууд дээр ямар ч асуудалгүй ажиллана. – Дэлхий дахины худалдааны зарчим сэтгэлгээг бүүр багаасаа ойлгоцон. – Ялархаад тунирхаад гомдоод байхгүй. – Худлаа шалтаг тоочоод хойшоо суугаад байхгүй – Ууж идээд шоудаад алга болчихгүй – Худлаа хэлээд хулгай хийгээд явчихгүй – Англи хэлээр шинэ үеийн залуус нь бараг бүгд чөлөөтэй ярьна. – Гадаад үйлчлүүлэгч нарыг яаж хүндэлж харьцахаа мэднэ. Гадаад гэлтгүй ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БОЛ ХААН гэдгийг ямар ч асуудалгүй ойлгосон байдаг. – Мөнгөний үнэ цэнэ утга учрыг дээд зэргээр мэднэ. – Дэлхийн ямар ч хүнтэй чөлөөтэй ойлголцоно. – Өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэх итгэл дээр ямар ч асуудалгүй. – Ажлыг төлөвлөх, төлөвлөснөө тайлагнах нь бүр мэргэжлийн. – Элдэв хов жив базаад өө нээнтэг хайгаад байхгүй. – Ажиллах үедээ маш сайн ажлаад, амрах үедээ яг л амраад авна. – Гэнэт шалтгаангүй алга болчихгүй. Ямар нэгэн зүйл хойшлох юм бол заавал хэлж зөвшөөрөл авна гээд Хятад залуу боловсон хүчнүүдийг магтаад2 барашгүй юмдаа. Бүр нэг гоё нь юм зааж сургаж цаг үрэх шаардлага бараг л байхгүй. Юу ярьж байгаа юунд зорьж байгааг маань төвөггүй ойлгоно. Ингээд бодоход бидний асуудал бид өөрсдөө юм шигээ. Заа тэгээд тэр босоо хэвтээгүүд нь бариад идчүү. Би Монгол компанийг Дэлхийн хэмжээнд гаргах гэж л яваа жирийн нэг залуу шүү. Өөрөөр хэлбэл Монгол улсад юань олж ирэх гэж яваа л жирийн нэг бизнесмэн гэдгээ дахин2 хэлье. Энэ бүхэн амжилттай болох юм бол Монгол улсад л хэрэгтэй шүүдээ.

Монгол улсаа хамтдаа хөгжүүлцгээе.