– Би ерөнхий сайдаасаа нэг л зүйл хүснэ. Намайг 6 сарын хугацаатай тавиад өг. Би хийж чадахгүй бол өөрөө өргөдлөө өгөөд яваад өгнөө. Та хэдэд зовлон болохгүй. Энэ иргэд сонгогчдынхоо нүүрийг улайлгахгүй гээд хэлж байжээ. Одоо тэгээд юун 6 сар вэ? Иргэдийн чинь нүүр улайх биш бүр харлачихлаа. Хотын даргаа иргэд нь өөрсдөө сонгодог, саналаа өгдөг болмоор байна. Хотын дарга нь дэргэдээ Япон, Солонгосын хот төлөвлөлтийн гадны, авилгал авдаггүй менежентийн багтай, яаралтай хотоо хөгжүүлмээр байна. Шийдэл ярих биш зүгээр л аргалаад, өргөтгөөд, засч сэлбээд энэ хот чинь өөрчлөгдөхгүй. Монгол улсын чинь тал иргэд амьдарч байна шүү дээ.

Монгол улсаа хамтдаа хөгжүүлцгээе.