Уралдааны танилцуулга
Бэлтгэж өгсөн текстийг өөрийн дуу хоолойгоор уран яруу уншиж, текст тус бүрээс хамгийн шилдэг ДУУ ОРУУЛСАН хүнийг 100К төгрөг болон түрүүлсэн бичлэгт дуу оруулгыг оруулах юм.
Дуу оруулах хөгжөөнт уралдаанд ТЭРГҮҮН БАЙР эзэлсэн хүмүүсийг тус тусын бичлэгт ингэж нэмж, 100К төгрөг бүхий шагналаар урамшуулна.
Унших текст болон Текст зориулсан бичлэгүүд:
Би ой байна. Би чиний агаарын бохирдлыг чинь авч, цэвэр агаар өгч, усыг чинь цэвэршүүлж, эрэг орчмыг чинь хэсгийг хамгаалж байна. Харин чи үргэлжлүүлэн хөрөөдсөөр байх юм бол агаарт чинь нүүрсхүчлээр дүүрч бас халалт үргэлжилсээр байхад зарим нь надтай санал нийлж байхад, ихэнх нь надаас нүүр буруулж байна. Гэхдээ би шантаршгүй. Намайг ургуулснаар бид хамтдаа уур амьсгалын асуудлыг шийдэж чадна. Хэрвээ ганц мод унавал чи анзаарахгүй л байх, гэхдээ хэрвээ мянгаараа унавал би чамд амлая. Чи үүнийг мэдэрч эхлэх болно.
Дээшээ хар. Харагдаж байна уу? Тэр чинь би байна. Та нарын тэнгэр. Би та нарын дулаахан, хамгаалалтын хөнжил. Энэ дэлхий дээрх бүх хүнийг хучдаг. Би үүл, бороо, салхи авчирч чадна. Би мөсөн шуурга болж чадна. Надгүйгээр та нар наранд шарагдана. Өдөр бүр би чиний авдаг амьсгал. Гэвч та нар намайг хордуулж байна. Би боогдож байна. Тэнцвэрээ алдаж байна. Бохирдсон. Чи анзаараарай, би чиний бодсоноос илүү эмзэг. Чиний таашаал авдаг агаар, температур, хүйтэн халууны төгс хослолыг та нарт тааруулахын тулд олон сая жил зарцуулсан. Харин одоо таны машин, үйлдвэр, тоос шорооноос болж миний арга барагдлаа. Миний хар салхи, хэт хүйтрэл яагаад илүү хүчтэй, илүү тогтмол болж байгааг юунд нь гайхах вэ дээ? Би өөрийгөө удирдах чадваргүй боллоо. Зарим газарт бороо орохгүй. Зарим газарт хэт их орж үер устай. Ган гачигтай зун. Зудтай өвөл. Би өөрийгөө ч захирч чадахаа байлаа. За, за одоо би ч яах вэ. Гэхдээ би өөрийнхөө өөрчлөгдөж буй дүр төрхийг таны удахгүй ирэх ирээдүйн өдрүүдэд харуулах болно. Гэхдээ эцэст нь би та нараар дутахгүй. Хэдэн мянган жилийн дараа би хэвдээ орчино, би өмнө нь зөндөө гэмтэл бэртлийг даван туулж байсан. Би бол өөрийнхөө төлөө санаа зовохгүй байна. Дээшээ хар.
Би уул байна. Би бол байгаль дээрх эртний сүм хийд. Миний сарьдгууд болон урсгал чиний уух усыг хамгаалдаг. Миний ой моднууд, чиний цэвэр агаар. Би энэ өндрөөс чамайг энэ ертөнцөд хэрхэн хандаж буйг харж байна. Чи биеийн эрч хүчээ болон оюун бодлоо тайвширлаа сэргээхийн тулд миний ойг ашигладаг. Чи нэг удаа гэгээрэл олохоор миний оргил руу явсан. Одоо чи авч, өөр юу хүсэж байна. Бясалгал уу эсвэл хувийн ашиг сонирхол уу. Нүдээ нээ. Би энд байсаар л байна. Учир нь би бас нэг зүйлийг тодорхой харж байна. Хадан хясаа бол чиний доор байгаа л чулуунууд.
Би гэр байна. Би чамд тав тухыг өгдөг. Би гэр бүлийг чинь хамгаалдаг. Гэр, тансаг гэр гэж хэн бэ. Би бол чиний орогнох газар. Би чамайг дэмжих шал, бат бөх байлгах суурь. Хана чамд хамгаалалтыг өгч, дээвэр харин хамгаалж өгдөг. Би бол чиний гэр. Хэрвээ чи надад санаа тавихгүй бол би чамд санаа тавьж чадахгүй.
Зарим нэг нь намайг байгаль гэдэг. Бусад нь намайг “Байгаль эх” гэдэг. Би үүсээд 4.5 тэрбум жил болж байна. Чамаас 22,500 дахин удаан оршиж байна. Надад хүмүүс үнэхээр хэрэггүй. Гэхдээ хүмүүст би хэрэгтэй. Тийм ээ чиний ирээдүй надаас шалтгаална. Намайг цэцэглэн хөгжихөд чи хөгждөг. Намайг ганхвал чи ч ганхана. Эсвэл илүү хүчтэйгээр. Гэхдээ би он удаан жилийн турш энд байсан. Би чамаас илүү зүйлсийг тэжээж тэтгэж байсан. Бас чамаас илүү олон зүйлсийг би өлсгөж байсан. Миний далай, миний хөрс, миний горхи, миний ой мод. Тэд бүгдийг чамаас авч чадна. Эсвэл чамаас хагацах болно. Чи өдөр бүр яаж амьдрахаа сонгож, намайг тоож эсвэл үл ойшоох нь надад огт хамаагүй. Хамт бай эсвэл боль. Чиний үйлдэл хувь заяаг чинь тодорхойлох болно. Минийх лав биш. Би бол байгаль. Би байсаар л байна. Би хувьсан өөрчлөгдөхөд бэлэн байна. Харин чи?
Би бол хөрс. Би дов толгод, хээр хөндий, тариалангийн талбай, цэцэрлэгт хүрээлэнд хаа сайгүй байдаг. Надгүйгээр хүн төрлөхтөн оршин тогтнох ямар ч боломж байхгүй. Гэхдээ чи надруу хог шороо шиг ханддаг. Чи намайг энэ дэлхийг бүрсэн нимгэхээн арьс гэдгийг мэдэх үү? Намайг бас амьд зүйл гэдгийг ойлгодог уу? Би тэр чигээрээ чиний идэж байгаа хоолыг ургуулдаг организмуудаар дүүрэн бүрдсэн зүйл. Гэхдээ би ядарч, өвдөж, сульдаж байна. Чамаас болж. Чи миний чадвар тэнхээний хагасыг 100-хан жилд барагдууллаа. Чи анхаарч байна уу? Чи ойлгож байна уу? Намайг хуурай тоос шороо болж байгааг? Тэрийг ойлгож байгаа бол, чи надад бага зэрэг ч гэсэн хүндэтгэлтэй ханд!!! Чи яалтачгүй миний ургуулж тэжээдэг хүнс, ногоо, амьтан ургамал идэх хэрэгтэй л байгаа, тийм үү?
Би бол ус. Хүн төрлөхтний нүдэнд бол би юу ч биш юмшиг харагддаг. Намайг бүр үл тоодог. Гэвч би тийм ч их зүйл биш… Тийм хангалттай байдаг зүйл биш, өдөр болгон олон олноороо нэмэгдэж үржиж байгаа хүн төрлөхтөнтэй харьцуулвал. Би уулаас бороо шиг гол мөрөн, горхи болж урсаж, далайд нийлдэг. Дараа нь энэ мөчлөг дахин давтагддаг. Тэгээд би одоо байгаа байдалдаа буцаж очиход 10000 жил шаардлагатай. Харин хүмүүсийн хувьд? Би зүгээр л тэнд байсаар л байдаг ус. Олон тэрбум хүмүүст хүрэхгүй бол яах бол? Тэд хаанаас хайх бол? Тэд миний төлөө дайндах бол уу бүх зүйлийн төлөө үргэлж тэмцдэг шигээ эсвэл? Боломж байх бол уу? Гэхдээ үүнд ямарч сонголт байхгүй байх.
Би бол цэцэг. Тиймээ, би үзэсгэлэнтэй. Би үүнийг өмнө нь сонсож байсан. Тэгээд хэзээ ч хуучирдаггүй. Намайг гадаад үзэмж, үнэр, харцаараа шүтэн биширдэг. Гэхдээ энд нэг зүйл байна. Амьдрал надтай хамт эхэлдэг. Чи харлаа би хүмүүсийг хооллодог. Жимс бүхэн надаас гардаг. Бүх төмс, би. Бүхий л эрдэнэ шишийн цөм, би. Бүхий л үр тарианы будаа, би. Би, би, би. Би мэднэ. Гэхдээ энэ үнэн. Заримдаа би бас тэдний сэтгэлийг илчилдэг. Тэднээс гарахгүй үгсийн оронд би тэнд байдаг. “Би чамд хайртай“ гэж би чимээгүйхэн хэлдэг. “Намайг уучлаарай“ гэж ч хэлдэг. Би тэдний хамгийн агууг нь урамшуулдаг. Зураач, яруу найрагч, хээ урлагчид. Би тэдний хувьд бүгдийнх нь сүнс байсан. Гэхдээ миний туршлагаас харахад, хүмүүс хөөрхөн бяцхан цэцгийн хүчийг дутуу үнэлдэг. Учир нь тэдний амьдрал ч надаас эхэлдэг. Учир нь тэдний амьдрал надаас эхэлж надгүйгээр ч дуусч магадгүй.
Posted in Have fun together
© copyright 2024 by Apprentice.mn