Loading Events

« All Events

Хамтдаа Загасанд Явцгаая

June 29 @ 1:00 pm - June 30 @ 10:00 am

Хэзээ нэгэн өдөр загасанд явна гээд загасны уурга авсан ч ашиглахгүй байсаар л байна уу? Эсвэл хобби нэгтэй хүмүүс олдохгүй ганцаардсан мэдрэмжээс болоод явах сонирхолгүй байгаад л байгаа юм биш биз? Тэгвэл манай HAMTDAA.NET болон Загасчлалын спортын “Хадран” клубтэй хамтарч загас барих хоббитой хүмүүст зориулсан нэгэн өдрийн үдэшлэгийг Цонжин болдогт зохион байгуулах гэж байна.

Цагийн хуваарь:
Бямба гарагийн 1 цагаас Алтан Хариг амралтын газарт уулзаж, шинэ загасчид, сонирхогч найз нөхөдтэйгөө танилцан, өөрсдийн ор өрөөгөө сонгоод, авч ирсэн эд хогшил, хоол ундаа сонгосон өрөөндөө оруулж тухална. Амралтын өрөөгөө сонгоод хамтдаа загасанд явах бэлтгэлээ базаана. Оройн хоолноос өмнө загасандаа явж, буцаж амралтын газраа #хамтдаа ирцгээнэ. Оройн 6н цагаас хоол идсэний дараа хобби нэгтэй зүйлсээрээ хоорондоо ярилцаж халуун дулаан уур амьсгалтайгаар нэгэн үдшийг өнгөрөөнө. Тэгээд өрөө өрөөндөө орж хоноод өглөө босоод өглөөнийхөө цайгаа уугаад арга хэмжээ өндөрлөнө. Өрөө болгон халуун устай, хувийн 00-той. Өглөөний 10 цагаас өмнө өрөөнүүдээ суллаж өгөөд гэр гэртээ харьцгаана.
За, ₮50к-д энэ бүхэн багтсан уу?
Загасчлалын спортын “Хадран” клубт элсэх, хувцас солих өрөө, унтах ор, оройны хоол, маргааш өглөөний цай бүх зүйл багтаад ₮50к.
За, дахин дэлгэрэнгүй тайлбарлая. ₮50к төлбөрт юу багтсан бэ?
– Загасчлалын спортын “Хадран” клубт элсэх
– Унтах амралтын өрөөний ор
– Оройн хоол
– Өглөөний цай
– Такс
– Цэвэр цэнгэг агаар 🙂
– Шинээр танилцах найзууд

Байрлал:
Цонжинболдог Чингисийн Хөшөөнөөс 700м зайтай зүүн хойд зүгт байрлах Алтан Хариг амралтын газар.
Өглөө оройны хоолны гадуур өөр идэж уух юмаа авч ирээрэй. 1км хүрэхгүй зайтай дэлгүүр, зоогийн газартай. Оройн цагаар дэлгүүр хүргэлттэй.
6н ортой, 4н амралтын газрын өрөө байгаа. Өрөө болгон дотроо 00-той, халуун устай. Орны мөнгө ₮50к-д багтсан.

Дүрэм: хамт явж байгаа сонирхогчидтой эелдэг найрамдалтай, хүндэтгэлтэй хандах бөгөөд согтууруулах ундаа хэрэглэх юм уу, ааш араншин гаргасан тохиолдолд цагдаа дуудна бас хөтөлбөрөөс хасна. Өрөөний 00-д ариун цэврийн хэрэглэсэн цаас хаяхыг хориглоно.

Лавлах утас: 8919-2755 | 8989-2765

Бүртгэл: TDB 452690605 (Тэмүүжин) | ₮50к | Утга: овог нэр, утас, он сар (үйл ажиллагааны он сар өдөр)

Details

Start:
June 29 @ 1:00 pm
End:
June 30 @ 10:00 am

Монгол улсаа хамтдаа хөгжүүлцгээе.