Loading Events

« All Events

Astrology, Paranomal & Philosophical

June 22 @ 1:00 pm - June 23 @ 10:00 am

astrology, paranormal, philosophy

Од эрхсийн байрлал, хөдөлгөөнөөс хүний амьдрал, хувь тавилан, зан төлөвийг тодорхойлохыг оролддог судлал болон орчин үеийн шинжлэх ухаан, логик, байгалийн хуулиар тайлбарлаж чадахгүй үзэгдэл, үйл явдлын талаар сонирхдог, судалдаг хүмүүс наашаа анхаарлаа хандуулаарай. Та бүхэнд зориулан манай HAMTDAA.NET “Цонжин болдогт” цуглаж хоорондоо холбоо үүсгэх гүүрийг тавьж өгөх гэж байна.

Цагийн хуваарь:
Ням гарагийн 1 цагаас Алтан Хариг амралтын газарт уулзаж, шинэ судлаач, сонирхогч найз нөхөдтэйгөө танилцан, өөрсдийн ор өрөөгөө сонгоод, авч ирсэн эд хогшил, хоол ундаа сонгосон өрөөндөө оруулж тухална. Амралтын өрөөгөө сонгоод, ирсэн хүмүүс бүгд #ХАМТДАА яриа өрнүүлж, өөрсдийн туршлага, мэдээллээ бусад даа түгээж, хоорондоо холбоо үүсгэх боломжийг олгох нь үдэшлэгийн гол зорилго юм. Оройн 6н цагаас хоол идсэний дараа #хамтдаа яриа нийлсэн нэгэнтэйгээ юм уу, нийлэх хэдэнтэйгээ хамт дулаан гэртээ орж буу хална биз. Тэгээд өрөө өрөөндөө орж хоноод өглөө босоод өглөөнийхөө цайгаа уугаад арга хэмжээ өндөрлөнө. Өрөө болгон халуун устай, хувийн 00-той. Өглөөний 10 цагаас өмнө өрөөнүүдээ суллаж өгөөд гэр гэртээ харьцгаана.
За, ₮50к-д энэ бүхэн багтсан уу?
Хувцас солих өрөө, унтах ор, оройны хоол, маргааш өглөөний цай бүх зүйл багтаад ₮50к.
За, дахин дэлгэрэнгүй тайлбарлая. ₮50к төлбөрт юу багтсан бэ?
– Унтах амралтын өрөөний ор
– Оройн хоол
– Өглөөн цай
– Такс
– Цэвэр цэнгэг агаар 🙂
– Шинээр танилцах найзууд
– Шинээр сонсож авах мэдлэг

Байрлал:
Цонжинболдог Чингисийн Хөшөөнөөс 700м зайтай зүүн хойд зүгт байрлах Алтан Хариг амралтын газар.
Өглөө оройны хоолноос гадуур өөр идэж уух юмаа авч ирээрэй. 1км хүрэхгүй зайтай дэлгүүр, зоогийн газартай. Оройн цагаар дэлгүүр хүргэлттэй.
6н ортой, 4н амралтын газрын өрөө байгаа. Өрөө болгон дотроо 00-той, халуун устай. Орны мөнгө ₮50к-д багтсан.

Дүрэм: хамт явж байгаа сонирхогчидтой эелдэг найрамдалтай, хүндэтгэлтэй хандах бөгөөд согтууруулах ундаа хэрэглэх юмуу, ааш араншин гаргасан тохиолдолд цагдаа дуудна бас хөтөлбөрөөс хасна. Өрөөний 00-д ариун цэврийн хэрэглэсэн цаас хаяхыг хориглоно.

Лавлах утас: 8919-2755 | 8989-2765

Бүртгэл: TDB 452690605 (Тэмүүжин) | ₮50к | Утга: овог нэр, утас, он сар (үйл ажиллагааны он сар өдөр)

Details

Start:
June 22 @ 1:00 pm
End:
June 23 @ 10:00 am

Монгол улсаа хамтдаа хөгжүүлцгээе.