Өмнөговь аймагт олон тооны нохой ганцаараа явж байсан эмэгтэй рүү дайрч ноцтой гэмтээжээ. Харамсалтай нь 31-32 УНЧ улсын дугаартай Land 200-гийн жолооч хажууд нь харж зогсож байгаад орхиод явж байгаа нь бичлэгээс тод харагдав. Тэнд хүн идсэн сүрэг нохойноос гадна машин унасан бас нэг нохой байжээ. Монгол гэдэг гайхалтай оронд ийм амьтан бас амьдарч байдаг гэж бодохоор дэндүү халагламаар байна.